Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя

Нийслэл

1 мин уншихҮзсэн:0

Шинэ

Улаанбаатар хотын музейг үнэ төлбөргүй үзүүлж байна

Нийтлэгч,Б Ариунаа

Улаанбаатар хотын музейг үнэ төлбөргүй үзүүлж байна

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойг тохиолдуулан, 10-р сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын музейг үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлж байна. Та бүхэн нийслэл хотынхоо түүх, соёлтой танилцаарай. Хэрэв 15-аас олон хүнтэй хамт олон, байгууллага тус музейг үзэх бол (+976) 11450960 дугаарын утсаар урьдчилан захиалга өгөх юм байна.

Улаанбаатар хотын музей Бөхийн өргөөний зүүн талд байрладаг.

1639 онд Ихмонгол уулын өвөр, Багамонгол уулын ар бэл дэх Ширээтцагаан нуурын хөвөөнд Шарбүсийн хот байгуулжээ. Үүнийг өнөөгийн Улаанбаатар хотын эхлэл гэж зарим түүхч үздэг. Өргөө хот 1639-1778 оны хооронд 28 удаа нүүж, Өргөө, Номынхүрээ, Иххүрээ, Нийслэлхүрээ хэмээн нэрлэгдэж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1912.02.09-нд Иххүрээг хаант Монгол Улсын Нийслэлхүрээ хэмээн зарласан байна. 1924 онд Үндсэн хууль баталж, Улаанбаатар хот гэж нэрлэсэн юм.

Хуваалцах

Энэ мэдээ танд ямар санагдав?

0 сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.

Төстэй мэдээ