Үндсэн агуулга руу шилжих
NTV ачаалж байна
NEWSFM
Улаанбаатар2026.10.27 · Мя

Хууль

1 мин уншихҮзсэн:0

Компанийг нь бусдад санал болгоод, 162.4 сая төгрөгийн хахууль авчээ

Нийтлэгч,Б Ариунаа

Компанийг нь бусдад санал болгоод, 162.4 сая төгрөгийн хахууль авчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга А.Б, улсын байцаагч Б.М нар ус, хийн шугам хоолой, даралтат сав, шатахуун болон хий хадгалах сав ашиглах зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжид “А…” ХХК-ийг санал болгожээ. Үүний хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Д.Г-ээс нийт 162.4 сая төгрөгийн хахууль авсан байна.

Энэ хэрэгт прокурор Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг (Нийтийн албан тушаалтан хахууль авах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Хуваалцах

Энэ мэдээ танд ямар санагдав?

0 сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.