Олон улсын 74 судалгааг хамарсан тоймоор 3–12 насны хүүхдүүдэд гадаа адал явдалтай, хөдөлгөөн шаардсан тоглоомоор тоглох боломж олгох нь бие бялдар, сэтгэл зүй, нийгмийн харилцаа болон танин мэдэхүйн хөгжилтэй холбоотойг тогтоожээ. Судлаачид хүүхдийн бие даасан байдлыг насанд нь тохируулан нэмэгдүүлэхийн зэрэгцээ аюулгүй тоглох орчныг бүрдүүлэхийг онцолсон байна.
Модонд авирах, гүйх, тэнцвэрээ хадгалах, байгалийн орчинд өөрөө тоглоом зохиох зэрэг үйл ажиллагаа нь хүүхдэд биеийнхээ боломж, хязгаарыг танин мэдэхэд тусалдаг. Мөн хүүхэд тоглоомын явцад асуудал шийдвэрлэх, найзуудтайгаа тохиролцох, эрсдэлийг үнэлэх чадвараа хөгжүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдээ аливаа эрсдэлээс бүрэн тусгаарлахын оронд нас, чадварт нь тохирсон аюулгүй орчинд бие даан туршиж үзэх боломж олгох нь чухал юм.
Эх сурвалж: The Times




0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.