АНУ-ын Чикаго хотын О’Хэйр олон улсын нисэх буудлын терминалд орж ирсэн ногоон шувуу зорчигчид болон ажилтнууд руу дайрч, багагүй үймээн дэгдээжээ. Агаарын тээврийн компанийн бүртгэлийн хэсгийн ойролцоо нисэж ирсэн шувуу зорчигчдын толгой, ачаан дээр сууж, өөрийг нь барих гэж оролдсон хүмүүсийг тоншиж байсан нь дүрс бичлэгт үлдсэн байна.
Нисэх буудлын ажилтан Парис Элберт уг шувуу аравдугаар сарын 13-нд гаднаас нээлттэй хаалгаар нисэж орж ирснийг ярьжээ. Хэдэн цаг үргэлжилсэн үйл явдлын дараа цэвэрлэгээний ажилтан цамцаараа шувууг барьж авч, малын эмчид хүргэсэн байна. Тэнд шувууны биеийн байдлыг шалгаж, эзэнтэй эсэхийг тогтоохоор чип байгаа эсэхийг үзжээ.




0 сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл алга. Анхны сэтгэгдлийг та үлдээгээрэй.